Кадастрын бүртгэлийн систем

Тусгай зөвшөөрлийн эрх олголтын үйл ажиллагаа болон олон нийтэд үйлчлэх үйлчилгээг бэхжүүлж  сайжруулах зорилготой Кадастрын бүртгэлийн системийг АМГ-ын Кадастрын хэлтэст хэрэгжүүлж дууссан.

Системийг ашигласнаар тусгай зөвшөөрлийн эрх олголтын ажиллагааг хурдан шуурхай, чанартай болгох, кадастрын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үйлчилгээний чанар агууламж сайжирч кадастрын үйл ажиллагаанд гарах алдааг цөөрүүлэх, татгалзах өргөдлийн тоо цөөрч кадастрын бүртгэлийн ил тод байдалд ахиц гарах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн кадастрын үйл ажиллагааны үндсэн горимууд автоматчлагдаж энгийн хялбар, түргэн шуурхай болсон.

Энэхүү системийг уул уурхайн кадастрын системийг хөгжүүлэх арвин туршлагатай мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Герман улсын ГАФ АГ компани хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн үргэлжлэл болох ОНЛАЙН систем ашиглалтанд ороод байна.

Ингэснээрээ кадастрын мэдээллийг олон нийтэд илүү ил тод нээлттэй болгож тусгай зөвшөөрлийн мэдээллээ харах, өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдлийн процесс нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын мэдээллийг ашиглан шийдвэр гаргах түүнчлэн төрийн бусад байгууллагууд, шийдвэр гаргагчдыг мэдээллээр тогтмол хангах боломжтой болсон.

ОНЛАЙН систем нь кадастрын өгөгдлийн сантай шууд холбогдсон бөгөөд бодит мэдээллээр байнга шинэчлэгдэг байх юм.

Хэрэв та бүртгэлийн системтэй шууд холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын анхааралд
07/07/2014
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын...
Кадастрын вэб хуудас
16/06/2013
Кадастрын онлайн системийг ашиглаж өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдлийн процесс нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын...