АМГ-ын Кадастрын хэлтэс

Уул уурхайн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газарт Дэлхийн банкны санхүүжилттай Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн дэд хэсэг Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернетийн орчинд байршуулах төсөл 2012 оноос эхлэн амжилттай хэрэгжиж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийг олон нийтэд, нээлттэй ил тод болгоход чиглэгдэн интернетийн орчинд цахим хэлбэрээр Ашигт малтмалын газрын дарын 2014 оны а-34 тоот тушаалын дагуу байршуулаад байна.

 

Бидний үйлчилгээ

Тусгай зөвшөөрөл болон шаардлагатай баримт бичгийн мэдээлэл

Кадастрын хэлтэс нь бүртгүүлэхээр сонирхож буй талбайтай холбогдолтой мэдээлэл өгөх,  өргөдөл бүртгэх болон дараахь төрлийн өргөдлүүдийг хянах, шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэдэг.  Үүнд: шинэ хайгуул, ашиглалтын өмнөх, шинэ ашиглалтын тусгай зөвшөөрлүүд; тусгай зөвшөөрлийг сунгах, хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэх; хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх; тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох; тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэх; тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчлөх, тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох

 

 

Онлайн газрын зураг

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, засаг захиргааны нэгжийн хил хязгаар, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлаж, хориглосон тусгай хэрэгцээний газар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой зурган мэдээллээр хэрэглэгчдийг хангана. Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид (тусгай зөвшөөрөл эзэмшигчид) өргөдөл болон тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талбайн мэдээллийг харах бөгөөд мөн өргөдлийн талбайн зургийг бэлтгэх боломжтой.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын анхааралд
07/07/2014
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын...
Кадастрын вэб хуудас
16/06/2013
Кадастрын онлайн системийг ашиглаж өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдлийн процесс нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын...