ШИНЭ МЭДЭЭ

Уул уурхайн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газарт Дэлхийн банкны санхүүжилттай Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн дэд хэсэг Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернетийн орчинд байршуулах төсөл 2012 оноос эхлэн амжилттай хэрэгжиж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийг олон нийтэд, нээлттэй ил тод болгоход чиглэгдэн интернетийн орчинд цахим хэлбэрээр Ашигт малтмалын газрын дарын 2014 оны а-34 тоот тушаалын дагуу байршуулаад байна.

Системийг ашигласнаар тусгай зөвшөөрлийн эрх олголтын ажиллагааг хурдан шуурхай, чанартай болгох, кадастрын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үйлчилгээний чанар агууламж сайжирч кадастрын үйл ажиллагаанд гарах алдааг цөөрүүлэх, кадастрын бүртгэлийн ил тод байдалд ахиц гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн кадастрын үйл ажиллагааны үндсэн горимууд автоматчлагдаж энгийн хялбар, түргэн шуурхай болсон.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлснээр олон нийт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон нутгийн төрийн байгууллага болон бусад төрийн байгууллагад мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй түгээх боломж нээгдэж байгаа бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн хаанаас ч мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын анхааралд
07/07/2014
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын...
Кадастрын вэб хуудас
16/06/2013
Кадастрын онлайн системийг ашиглаж өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдлийн процесс нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын...