Үйл ажиллагаа

Кадастрын хэлтсийн үйл ажиллагааны стратеги

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар 

Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл 

Kадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж хөтлөх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалах, цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг буцааж хүлээн авах, тусгай зөвшөөрлийн талаарх статистик мэдээ, мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага болон нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастр хөтлөх гэсэн тэргүүлэх чиглэлтэй байна.

3. Үйл ажиллагааны эрхэм зорилго 

Kадастрын хэлтсийн эрхэм зорилго нь геологи, уул уурхайн кадастрыг хуулийн дагуу, чанд хөтлөх, хуулийн хэрэгжилтийг чангатгах, хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай үзүүлэхэд оршино.

4. Yйл ажиллагааны стратегийн зорилт 

Kадастрын хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1. Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой  үйлчилгээ үзүүлэх;

5. Yйл ажиллагааны гол зорилт 

Kадастрын хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1.Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг  хүлээн авч хянан шийдвэрлэх;

5.2.Тусгай зөвшөөрөл сунгуулах, шилжүүлэх, барьцаалсан тусгай зөвшөөрөл бүртгэх, өргөдлийг хүлээн авч хянан бүртгэх;

5.3.Тусгай зөвшөөрөл цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг бүхэлд нь болон хэсэгчлэн буцааж хүлээн авах өргөдлийг хянан шийдвэрлэх;

5.4.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой статистик, мэдээ мэдээлэл боловсруулах нийтэд мэдээлэх;

5.5.Тусгай зөвшөөрлийн талбайн  хилийн маргааныг шийдвэрлэх;

5.6.Геологи, уул уурхайн кадастр хөтлөх;

5.7.Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох талбайн мэдээллийг гаргах, сонгон шалгаруулалтанд оролцохоор өргөдөл гаргасан хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагуудын анхааралд
07/07/2014
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын...
Кадастрын вэб хуудас
16/06/2013
Кадастрын онлайн системийг ашиглаж өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдлийн процесс нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын...